Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 42 дугаар анги орон нутгийн хөрөнгө оруулалтаар Пургон автомашинтай боллоо. Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, Норовлин зэрэг сумдад хүрэлцэн очих, болзошгүй гамшиг ослын аюулыг цомхотгон дарах үйл ажиллагаанд шинээр байгуулагдсан ангийн шуурхай бүлэг гарч ажиллах боломжтой болж бэлэн байдал дээшилж байгаад онцгой байдлын газрын хамт олон бид талархаж байна.
Гал унтраах аврах 42 дугаар анги пургон автомашинтай боллоо
0
Share.