ЭХАС

Хэнтий аймагт байнгын салбар байгуулах тухай СНЗ-ийн 1974 оны 04-р сарын 10-ны өдрийн 141-р тогтоолыг үндэслэн 1975 оны 03-р сарын 17-ны өдөр “Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба” нэртэйгээр байгуулагдснаас хойш өдгөө 42 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Цаг хугацааны явцад БГТСалбар, БГАСалбар, Аврах отряд, ЭХАСалбар нэртэй болон өөрчлөгдсөн.
ЭХАСалбарын анхны даргаар 1970-1980 онд ахмад Д.Самбуу, 1980-2005 онд дэд хурандаа Ц.Баасан, 2005-2006 онд шадар ахмад Д.Оюун-эрдэнэ, 2006-2008 онд дээд дэслэгч Б.Энхжаргал, 2008 оноос 2011 он хүртэл дээд дэслэгч П.Батхуяг, 2011-2014 онд онцгой байдлын дэд хурандаа Н.Нацагдорж, 2014 оноос онцгой байдлын ахмад Ж.Алтанхуяг томилогдон ажиллаж байна. 

Манай хамт олны дунд “Цэргийн хүндэт медаль”-аар шагнагдсан 5, “Шударга журам” -аар шагнагдсан-4, ОБАЭБ-ын – “Тэргүүний ажилтан” 3, “Онц гал сөнөөгч” тэмдэгээр шагнагдсан 2 албан хаагч ажиллаж байна.
 2016 онд а/а Э.Болдбаатар ЦХМ, байгууллагын тэргүүний а/х-аар 2, газрын даргын нэрэмжит шагналаар 2 албан хаагч шагнагдсан.
Ажил мэргэжлийн аварга шалгаруулах ОБЕГ-с зохион байгуулагдддаг “Аврагч” тэмцээний амжилт
 Улсын аваргаас:
 1998, 1999, 2001 онуудад 3 удаагийн аварга,  болж шилжин явах цомийг үүрд хадгалав. 2003 онд мөнгө, 2004, 2005, 2014 онд хүрэл медаль хүртсэн.
Зүүн бүсээс:2013 онд түрүүлж цом, алтан медаль,

        Цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион явуулдаг хурандаа Дорж агсны нэрэмжит “Цэрэг эрс” марш тактикийн тэмцээнд нийт 9 удаа түрүүлж шилжин явах цомыг үүрд хадгалан үлдсэн.
        ЭХАСалбар нь байгуулагдснаас хойш 42 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд болон бусад аймаг нутагт гарсан ой, хээрийн түймэр болон бусад гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2800 цагийн эргүүл хайгуулийн нислэг хийж, 630 гаруй удаагийн ой, хээрийн түймэрт аврагч нарыг ажиллуулж богино хугацаанд унтраасан бөгөөд гал, үер усны аюул болон бусад гамшгийн эрсдлээс улс орон, аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн олон сая төгрөгийн эд хөрөнгө, хүний амь насыг авран хамгаалж учирсан гамшгийг нэр төртэй сөрөн зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.