Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 250 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Бэрх тосгонд гал унтраах 2 дугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах 42 дугаар ангийг байгуулах тухай шийдвэр гарч, барилгын ажлыг 2013 оны 5 дугаар сараас эхлэн ОБЕГ-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын “Нью констракшин” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/86 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь:
- Ангийн захирагч -1
- Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч-1
- Салааны захирагч -4
- Салааны захирагчийн туслах -4
- Нярав, багны засварчин -1
- Автын механик -1
- Гал унтраах автомашины жолооч -16
- Аврагч-гал сөнөөгч -26
- Дуудлага хүлээн авагч-4, нийт 58 төрийн тусгай албан хаагчтайгаар үйл ажиллагааг явуулахад бэлэн болоод байна.