Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын А/47-р тушаал, Онцгой байдлын байгууллагын ахмадын харъяа хороо зөвлөл салбарын ажиллах журмыг үндэслэн, Хэнтий аймгийн Онцгой Байдлын Газрын ахмад настнуудын олонхийн саналын дагуу ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг Д.Цэцэгээ 2016.06.01-нээс байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ахмад настнуудынхаа нийгмийн хамгаалалд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.
Манай ахмадын зөвлөл нь 2016 онд 34 гишүүнтэй байсан бол өнөөдрийн байдлаар 45 гишүүнтэй. Бүх гишүүдийн хурлаар зөвлөлийн даргаар Д.Цэцэгээ, гишүүдээр Д.Оюун-эрдэнэ, О.Ангараг, А.Болормаа, Б.Болор-эрдэнэ сонгогдон ажиллаж байна.
Ахмадын зөвлөл нь Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай болон төрийн бус байгууллагын тухай хууль, ахмад настны нийгмийн халамжийн дүрэм журмыг хэрэгжүүлэх, ахмад настнуудын санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон “Ахмад настны” тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд онцгой байдлын газартай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Байгууллагаас чөлөөндөө гарсан 8 ахмад настанд тус бүр 1,5 сая төгрөг нийт 12 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Мөн чөлөөний амралтандаа сууж байгаа 60-аас доош насны ахмад настнуудаа ой хээрийн болон гамшиг ослын үед нэн шаардлагатай хүн хүч дутагдсан тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэгдэл хүчээр ажиллах томилгоо гаргаж гишүүдэд танилцуулав.
Байгуулагатайгаа хамтран Сар шинийн баяр , Ахмадын баяраар 2 удаа ахмадуудаа хүлээн авч уулзан танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулан гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
“Сэтгэлийн дэм” хандивын аянд дэмжлэг үзүүлж удаан хугацаагаар эмчлүүлж байгаа Говь-Алтай аймгийн Онцгой Байдлын Хэлтсийн дарга Содномжамцад 100000 төгрөгний хандив өгч дэмжлэг үзүүлсэн.
Л.Алтанцаг, Б.Мягмаржав, Б.Амарсайхан нарын ар гэрийн гачигдалд тус тус 500000 төгрөг, С.Гансугар, Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус 200000 төгрөг, эрүүл мэндийн байдлаас асаргаанд байдаг байнгын эмчилгээтэй Ж.Амаржаргал, Ц.Алтангэрэл, Л.Чулуун, Д.Цэцэгээ нарт тус тус 300000 төгрөгөөр, Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын сар шинийн баярын хүндэтгэлийн тоглолтын 80000 төгрөгийн 10 тасалбараар нийт 1080000 төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Ахмадуудын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж 3,1 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж бэлэн болгоод байна.
Ц.Алтангэрэлд 60000 төгрөг, Ш.Дулмаа 15000 төгрөг, Ж.Баатар 15000 төгрөг, Л.Чулуун 60000 төгрөг, Сугарт 35000 төгрөг, Ж.Амаржаргал 40000 төгрөг, Болд 15000 төгрөг, С.Пэрэнлэйгийн Б.Мягмаржав нарын ар гэрийн гачигдалд тус бүр 100000 төгрөг, Д.Болдын гэр бүлийн хүн Даарыцоо 30000 төгрөг, Б.Амарсайхан 100000 төгрөг, Ж.Балжиннямд 50000 төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлсэн байна.
Амьжиргаанд нь дэм өгөн шинээр орон сууцанд орсон З.Батсуурь, Б.Болд-Эрдэнэ, Б.Амарсайхан нарт тус тус 200000 төгрөгний дурсгалын зүйл авч өгсөн.