2020 оны 02-р сарын Цаг агаарын урьдчилсан төлөв

0

2020 оны 02-р сарын Цаг агаарын урьдчилсан төлөв

 
Агаарын температур: Энэ сарын агаарын температурын ОЖДундаж нь Хэрлэн, Онон голын сав газраар -17.6-18,9 градус, бусад нутгаар -14,9-17,4 градус хүйтэн буюу энэ сард нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

            I ба II 10 хоногийн эхний хагаст Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Мөн III 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Энэ сарын хур тунадасны ОЖДундаж нь нутгийн хойд хэсгээр 2,7-3,8 мм, бусад нутгаар 1,6-2,6 мм цас ордог бол энэ сард нутгийн хойд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            I 10 хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, II 10 хоногийн эхэн ба дунд, III 10 хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи: I 10 хоногийн эхэн, II ба III арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Share.

Leave A Reply