Отгон сум орчимд цаг агаар тогтуун байна

0

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасны нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна.

Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.

Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байна. Маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байна гэж Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Share.

Leave A Reply