Дархан суманд Иж бүрэн сургууль зохион байгууллаа

0

Аймгийн Засаг даргын 2017 оны А/66 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд Дархан суманд зохион байгуулан явууллаа.
Тус сумын ард иргэдэд гамшгаас хамгаалах сургуулийн зохион байгуулалтын талаарх Засаг даргын уриалгатай 47 ш сонин, орон нутагт тохиолдож болзошгүй 6 төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх 9102 ш санамжийг хэвлүүлэн сумын төвийн 376 айл өрхийн 1517 иргэн, 12 аж ахуйн нэгж байгууллагад тарааж гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн талааарх мэдээ мэдээллийг ард иргэдэд хүргэж сурталчилан хүргүүлсэн байна.
Сургуулийн бэлтгэл ажлыг хангахад сумын Засаг даргын Тамгын газраас 887000 мянган төгрөгийг зарцуулав.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд сумын Онцгой комиссын 20, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн 5, мэргэжлийн ангийн 66, орон тооны бус 6 штабын 30, нийт 121 хүн, 9 автомашин хамрагдаж үзлэгээр бүрэлдэхүүний хувцаслалт, хувийн бэлтгэл аранз, аврах багаж хэрэгсэлийн хангалт 95.1 хувьтай, жагсаалын жигдрэлт сайн байлаа. Дархан суманд суманд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд сургууль удирдах ажлын хэсэг “81.4%” буюу “Хангалттай” гэж үнэлэгээ өгч дүгнэлээ.

Share.

Leave A Reply