Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/285 дугаар тушаалаар Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж дагуу 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Команд штабын” сургуулийн нээлтийн үйл ажиллагаа Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр боллоо.
Дадлага сургуулийн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Нэргүй, Бүсийн төвийн захирагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцлоо.
Сургалт танхимын болон дадлагын 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийг зохион байгуулж байна.