“Мерси Кор Монголд” ОУБ, Онцгой байдлын газар хамтран LTS2 төслийн хүрээнд “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт” сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18, 19-нд Аймгийн онцгой комиссын гишүүд болон холбогдох албаны хүмүүсийг хамруулан 2 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
“Мерси Кор Монголд” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа LTS2 төсөл 2018 онд Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Норовлин, Баян-Овоо сумдад хэрэгжиж байгаа бөгөөд сургалтаар дамжуулан амжиргааг дэмжсэн мал амьтанд чиглэсэн хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, хамгаалах, нөхөн сэргээхэд баримтлах олон улсын заавар стандартыг танилцуулахаас гадна, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд олон улсын заавар стандартыг тусган шинэчлэн сайжруулах зорилготой зохион байгуулагдсан юм.