Мерси кор ОУБ-ын төлөөлөгч нар төслийн хэрэгжилтийг газар дээр нь танилцлаа.

0

2018 оны 01 дүгээр сар 21, 23-ны өдрүүдэд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх алба /USAID OFDA/ -ны төлөөлөгчид болох Төслийн ажилтан Erin Magee, Мал ажуйн ахлах зөвлөх Christine Jost болон Мерси Кор Монгол ОУБ-ын Хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, LTS2 төслийн менежер Б.Энхтуяа, Санхүүгийн Зөвлөх Swapnil Mindhe нар Хэнтий аймагт ажиллаа. USAID OFDA санхүүжилтээр Мерси Кор ОУБ-лага “Гамшгийн Эрсдэлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь -2” (LTS2) төслийг Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-овоо, Батноров, Норовлин, Баянмөнх, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан,Дэлгэрхаан гэсэн 10 суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцахаас гадна малын гоц халдварт шүлхий өвчинтэй хэрхэн тэмцэж, арга хэмжээ авч байгаа талаар танилцлаа.

Share.

Leave A Reply