Зарлан мэдээллийн дохиогоор ажиллана.

0

Газар хөдлөлтийн аюулын үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль 2018.03.29-ны өдрийн 16.00 цагт болох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүр дараах 10 дүрмийг мөрдөж ажиллана уу.
1 дүгээрдүрэм: Өөрийн болон гэр бүлий хамгаал. Хүчтэй чичиргээ ихэнхдээ 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин овор ихтэй тавилага болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суүх нь зүйтэй.
2 дугаар дүрэм: Цахилгаан хэрэгслийг салга. Тухайлбал цахилгаан болонхийн зуухыг салгах /энэ ньбагахан хэмжээнийчичирхийллийнүед ч хамаарна /. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
3 дугаар дүрэм: Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж тайван байх хэрэгтэй.
4 дүгээр дүрэм: Хаалгаа онгойлгох, түүний дор зогсох нь аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
5 дугаар дүрэм: Хэрэв гадаа явж байхад чинь газар хөдлөлт болвол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана самбар зэрэг гэмтээж болзошгүй зүйлээс өөрийгөө хамгаалж хоргодох газар олох буюу нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
6 дугаар дүрэм: Тухайн байгууллагын ажилтнуудын зөвөлгөөг дагаарай. Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар гэх мэт олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсгэдэг. Тайван байж сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтнуудын заавар зөвөлгөөг дагах хэрэгтэй.
7 дугаар дүрэм: Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох нь зүйтэй.
8 дугаар дүрэм Хэрэв гол устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
9 дүгээр дүрэм :Аль болох бага эд зүйл авч явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих ньзамым түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй юм.
10 дугаар дүрэм:Гамшгийнүед хүмүүс цуу ярианд автах төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны байгууллага онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Share.

Leave A Reply