ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ОНЦ ҮНЭЛГЭЭТЭЙ ШАЛГАГДЛАА.

0

1.Бэлэн байдлын үзлэг.

ОБЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 04-р сарын 24-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн 350 хүүхдэд  2 цаг,  4 дүгээр сарын 25-ны өдөр удирдах бүрэлдэхүүний 450 хүнд 6 цагийн гамшгаас хамгаалах онолын сургалтыг тус тус зохион байгуулав.

04-р сарын 26-ны 06:00 цагт “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио”-оор ажиллуулж аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн  ангиин бүрэлдэхүүний хувцас, аранзны бүрдэл,  жагсаалын ажиллагаа, гамшигтай тэмцэх автомашин, техник багаж хэрэгслийн бэлэн байдлын үзлэгээр сургуулийн үйл ажиллагаа эхлэсэн юм.

Бэлэн байдлын үзлэгт нийт 598 хүн, 41 машин техник, багаж хэрэгсэлтэйгээр хамрагдсан байна.

2.Штабын дадлага

 “Ослын үеийн удирдлагын систем”-ээр  Онцгой комисс, сумдын Засаг дарга, тусгай болон ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг Төлөвлөлтийн хэсэг, Үйл ажиллагааны хэсэг, Ар тал хангалтын хэсэг, Санхүү захиргааны хэсэг, Холбоо зарлан мэдээлэл, олон нийттэй харилцах, аюулгүй ажиллагааны хэсгүүдэд хувааж  “Газар хөдлөлт”,   “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин”, “Зуд”-аар өгөгдсөн 3 цагийн байдал дээр  астраномын 48 цаг, оперативын 181 цагийн штабын дадлага хийлээ.

 3.Хээрийн штабын дадлага

         Сургуулийн 2 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн төвөөс баруун тийш 7 км-т байгуулсан хээрийн штабд нүүн шилжих арга хэмжээ зохион байгуулж “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин”, “Зудын гамшиг”-аар өгөгдсөн цагийн байдал дээр ажилласан бөгөөд ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил”-ийн тэмцээнийг явууллаа.

    4.Бие бялдар сэтгэл зүйн сорил

       “Удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил”-ийн тэмцээнд штабын дадлага сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүнийг 9 багт хуваан зохион байгуулсан бөгөөд багаараа 4 км-ийн маршийн замд бартаа саадыг даван туулах, байр зүйн зураг болон GPS-ээр байршил тогтоох, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, хээрийн түймэр унтраах, химийн хордсон бүсээс нэрвэгдэгсдийг зөөвөрлөх нормативийг тус тус гүйцэтгэсэн юм.

  Сорилын нэгдсэн дүнгээр Зам, гүүр засварын мэргэжлийн ангийн дарга Г.Төмөрбаатар ахлагчтай баг 1-р байр, Барилга хот байгуулалтын албаны дарга Д.Баярхүү ахлагчтай баг 2-р байр, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжлийн ангийн дарга Р.Ганхүү ахлагчтай баг 3-р байранд, Жагсаалч хамт олноор 1-р байранд Хүнс хөдөө аж ахуйн алба, 2-р байранд Хэрлэн сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, 3-р байранд Инженер тэсэлгээний мэргэжлийн анги тус тус шалгарлаа.

5. Үнэлгээ:

Биеийн тамир спортын газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн дүнгийн хурлыг зохион байгуулж сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр дүнг танилцуулсан бөгөөд нэгдсэн дүнгээр “Онц” үнэлгээтэй дүгнэгдэв.

Команд штабын сургуульд идэвхи санаачилга гарган амжилттай оролцсон нийт 132 хүнийг шагнаж урамшууллаа. Үүнд: ОБЕГ-ын шагналаар 10,  аймгийн Засаг даргын шагналаар 54, ОБГ-ын шагналаар 28,   Хэрлэн сумын Засаг даргын шагналаар 40 хүн тус тус шагнагдсан байна.

Share.

Leave A Reply