БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд

0

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.

Тус ажиллагаанд оролцож буй Онцгой байдлын байгууллагын 27 албан хаагчийг  Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг  хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ. Энхийг сахиулагчидын түрүүч өнөөдөр эх орноосоо мордож байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэхүү энхийг сахиулах ажиллагаанд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ахлах ахлагч Д.Отгонжаргал үүрэг гүйцэтгэх юм. 

Ахлах ахлагч Д.Отгонжаргалдаа энхийг сахиулах үйл хэрэгт нь хамт олон болон мөрдөс нэгт бүсгүйчүүдээс нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

Share.

Leave A Reply