Хэнтий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг 2018.11.24-ний өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд 8 багийн 50 гаруй тамирчид авхаалж, самбаа, хүчээ сорин өрсөлдснөөс С.Мөнхцэцэг дасгалжуулагчтай Боловсрол соёлын газрын Хорогдох байрны мэргэжлийн ангийн н Гэрэлмандах ахлагчтай баг тамирчид 1-р байр, Г.Батгэрэл дасгалжуулагчтай Дулаан хангамжийн мэргэжлийн ангийн баг тамирчид 2-р байр, Г.Лхагвахатан дасгалжуулагчтай Хүн ам нийгмийн хамгааллын баг 3-р байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдсан байна.