ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО

0

Орчин цагийн Онцгой байдлын алба үүсэн байгуулагдснаас хойш эдүгээ хүртэл 15 дахь жилдээ золгож байгаа шинэ залуу байгууллага боловч төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, Монгол улсын хэмжээнд гарч байгаа бүхий л төрлийн гамшгийг цаг алдалгүй дарж ард түмнийхээ амар тайван аюулгүй байдлыг сахин хамгаалж байдаг билээ.
Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй ажлыг дэмжих, байгууллагын түүхэн замналыг сурталчилах, өвлүүлэх, зорилгоор Онцгой байдлын газрын дэргэд музей, хүндэтгэлийн өргөө байгууллаа. 
Ахмадуудынхаа дайчин замнал, хийж бүтээсний үргэлжлэл болохын хувьд энэхүү түүхийн улбааг үл таслан улам бүр тодотгох зорилгоор түүх өгүүлэх гэрэл зураг, эдэлж хэрэглэж байсан болон бахархах, бахдах дурсгалыг алдаршуулах эд зүйлсийг дэлгэн үзүүллээ. 
Түүхийн эд зүйлс цаашид улам бүр баяжигдах бөгөөд тус байгууллагад ирсэн ард иргэд, зочидод хүндэтгэлийн өргөөний үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.

Share.

Leave A Reply