Удирдах ажилтны сургалт зохион байгууллаа

0

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГАА ГАРГАЖ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Хэнтий аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газартай хамтран гамшигт нэрвэгдэгсдийн тоог бодитоор бууруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 18 сумын ЗДТГ-ын дарга, 5 тосгоны Захирагчийн ажлын албаны дарга нар, аймгийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах албадын төлөөллүүдэд гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан тамгын дарга нар орон нутгийнхаа гамшгийн эрсдэлийн тойм судалгааг гаргах, гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын хэсэг байгуулах ажлыг гуравдугаар сард багтаан удирдан зохион байгуулах аж. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 120-р тушаалаар “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдсон захирамжаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөг эхний хагас жилд багтаан боловсруулж батлуулахыг Аймгийн Засаг дарга сумдад үүрэг болгож, сум орон нутгаасаа мэдээлэл солилцох, харилцан уялдаатай ажиллахыг анхааруулав.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтад ОБЕГ-ын Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад Б.Батбаяр нар хүрэлцэн ирж, хууль тогтоомж, шинээр батлагдсан эрх зүйн бодлогын баримт бичгийг зааварлав. Мөн аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар аймаг орон нутагтай холбоотой мэдээллийг сумдын тамгын дарга нарт хүргэлээ.

Гамшгаас хамгаалах заавар нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”, “Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөө боловсруулах заавар”, “Байгууллага, ААН-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар” гэсэн гурван хэсгээс бүрддэг.

Share.

Leave A Reply