ОХУ-аас Батширээт суманд ойн түймэр орж ирлээ

0

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хашлага ” гол /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ОХУ-аас … дугаар тэмдэгтээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2019.04.22-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан.
Түймэр дээр Хэнтий аймгийн онцгой байдлын газрын ОБГ-25 алба хаагч, Биндэр сумын 37 иргэн, Батширээт сум-16 иргэн, ХЦ-ийн 0287 ангиаас 16 албан хаагч, ХХТХГ-6 ажилтан, ҮАБ-аас 20 албан хаагч, нийт 120 хүн 5 автомашинтай ажиллаж байна. Мөн түймрийн голомт руу ОБГ-аас 3 бүлгийн 36 албан хаагч, 4 автомашинтай очиж үүрэг гүйцэтгэхээр замд гарсан болно.

 
Share.

Leave A Reply