Хэрлэн сумын айл өрхийн хашаа, эгнээ гудамжинд хамхуул, хазаар өвс ихээр хуримтлагдаж объектын гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 05-р сарын 22-ны өдрөөс Хэрлэн сумын 6 багийн Засаг дарга нартай хамтран “Хамхуул өвс” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэд өөрийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хазаар өвсийг цэвэрлэж аюулгүй болгосноор айл өрх, ард иргэдийн өмч хөрөнгийг болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарах шалтгаан нөхцөл бууруулах ач холбогдолтой юм.