ОБА-ны 15 жилийн ойн баярт зориулсан өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.

0

Жил бүрийн 6-р сарын 20-ны өдөр ОБА-ны баярын өдөр тохиодог билээ. Бид ойгоо угтаж 15 бүтээлч ажлыг санаачлан хийж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн удирдлагууд, ахмадууд, ард иргэдээ урьж өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөг арга хэмжээний үеэр ГТУА 32-р ангийн аврагч гал сөнөөгч а/а Б.Гансүх “Онц гал сөнөөгч” тэмдгээр, ЭХАС-ын усчин аврагч а/а Ц.Төмөрбаатар спортын мастер цол тэмдгээр, ГТУА-х 32-р ангийн Гал унтраах автомашины жолооч ахлагч А.Бат-Эрдэнэ, ахлагч Д.Цолмонбаяр, ахлагч Д.Оюунбаатар, мөн ангийн аврагч гал сөнөөгч П.Алтангэрэл нар хугацааны ахлах ахлагч цолоор, Чингис хотын хүндэт тэмдгээр ГТУА-х 32- р ангийн аврагч гал сөнөөгч д/а Э.Бат-Эрдэнэ, ЭХАС-ын аврагч д/а О.Охинхүү, нярав багны засварчин а/а Ү.Баяржаргал, Хэнтий аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр ЭХАС-ын аврагч усчин Б.Болор-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа. Мөн энэ үеэр Батширээт суманд гарсан түймэрт сэтгэлийн хандив илгээсэн байгууллагуудад ОБГ-ын даргын Талархал гардууллаа.

Share.

Leave A Reply