ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААР
Дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,
1. Олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээг түр хугацаагаар хязгаарлах /хурал цуглаан, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, сургалт гэх мэт/
2. Үйлчилгээний олон нийтийн газруудад урдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж мэргэжлийн заавар зөвлөмж өгөх
3. Иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, урдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
4. Өвчлөлийн байдалд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах
5. Шаардлагатай бодис, хамгаалах хэрэгслийг татан нөөц бүрдүүлэх, худалдаанд гаргах чиг үүргийг холбогдох байгууллагуудад өгч,
6. PC тоглоомын газрыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
Хятад улсад гараад буй корона вирусын талаар иргэд буруу ташаа мэдээлэлд авталгүй, мэргэжлийн болон хэвлэл мэдээллийн байгууллагаас үнэн зөв мэдээлэл авахыг анхааруулсан байна.