Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын А/47-р тушаал, Онцгой байдлын байгууллагын ахмадын харъяа хороо зөвлөл салбарын ажиллах журмыг үндэслэн, Хэнтий аймгийн Онцгой Байдлын Газрын ахмад настнуудын олонхийн саналын дагуу ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг Д.Цэцэгээ 2016.06.01-нээс байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ахмад настнуудынхаа нийгмийн хамгаалалд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.
Манай ахмадын зөвлөл нь өнөөдрийн байдлаар 45 гишүүнтэй. Бүх гишүүдийн хурлаар зөвлөлийн даргаар Д.Цэцэгээ, гишүүдээр Д.Оюун-эрдэнэ, О.Ангараг, А.Болормаа, Б.Болор-эрдэнэ сонгогдон ажиллаж байна.
Ахмадын зөвлөл нь Ахмад настаны нийгмийн хамгааллын тухай болон төрийн бус байгууллагын тухай хууль, ахмад настны нийгмийн халамжийн дүрэм журмыг хэрэгжүүлэх, ахмад настнуудын санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон “Ахмад настны” тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд онцгой байдлын газартай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд чөлөөндөө гарсан 8 ахмад настанд тус бүр 1,5 сая төгрөг нийт 12 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Байгуулагатайгаа хамтран Сар шинийн баяр , Ахмадын баяраар 2 удаа ахмадуудаа хүлээн авч уулзан танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулан гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлжээ.
“Сэтгэлийн дэм” хандивын аянд дэмжлэг үзүүлж удаан хугацаагаар эмчлүүлж байгаа Говь-Алтай аймгийн Онцгой Байдлын Хэлтсийн дарга Содномжамцад 100000 төгрөгний хандив, ар гэрын гачигдал, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, эмчилгээ сувилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нийт 34 ахмад настнуудыг хамруулан 2,8 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.
Ахмадуудын ажлын байрны асуудлыг шийдвэрлэж 3,1 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж бэлэн болгоод байна.
Иймд онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх ахмадын хорооноос тус газрын Ахмадын зөвлөлийг 2017 оны тэргүүний ахмадын хороогоор шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.