Хэнтий аймгийн УЗХ-оос Малын эрдэс тэжээлийн багцийг Дархан, Баянмөнх сумдын 100 малчин өрхөд олголоо.

0

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдлийн зургаар Дархан Баянмөнх сумд нэн өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон бөгөөд аймгийн онцгой байдлын газраас хийж хэрэгжүүлж буй малчин өрхийн судалгаа, газар зүйн мэдээллийн санд үндэслэн дээрх 2 сумын 100 малчин өрхөд олгох малын эрдэс тэжээлийн багцыг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга болон малчдын төлөөлөлд хүлээлгэн өгөх ажлыг Улаан загалмайн хорооноос зохион байгууллаа. 
Дээрх арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Т.Хэрлэнчулуун, ОБГ-ын ТБББХАМГХУХБайцаагч хошууч Р.Батсайхан, УЗХорооны дарга М.Өлзийбат, ХХААГазрын дарга Энхамгалан нар оролцож, орон нутгийн Өндөрхаан HD, Хэнтий мэдээ телевизүүд хамтран ажиллав.

Share.

Leave A Reply