Газар хөдлөлтийн аюулын дадлага сургууль амжилттай зохион байгуулагдлаа

0

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улс орон даяар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2018.03.29-ны өдрийн 16.00 цагт зохион байгууллаа.

Газар хөдлөлтийн аюулын дадлага сургуулийн төлөвлөгөө гарган аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар батлуулж, газрын даргын тушаалаар 333 байгууллага, 18 сум 5 тосгодыг офицер албан хаагчдад хариуцуулан 165 дундын хянагч дадлага сургуульд хяналт тавьж үнэлгээний хүснэгтийн дагуу дүгнэж ажилласан байна.

Зарлан мэдээллийн дохиогоор  гамшгаас хамгаалах аймгийн 11 алба, 333 аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлж, 18 сум, 5 тосгоны 9042 иргэн, албан тушаалтан 156 автомашин, техник хэрэгсэл оролцож 1299 иргэнийг шинээр иж бүрдэл цүнхтэй болгон хамтран ажиллах дадлага сургуулилт хийгдлээ.

Зарлан мэдээллийн 23 дуут дохиоллын бэлэн байдлыг хангуулан Хэрлэн сумын 4, Бор-Өндөр сумын 1, нийт  5 дуут дохиог мессеж бичиж алсын удирдлагаар удирдан дуугаргаж, бусад 18 дуут дохиоллыг сум орон нутагт гараар удирдан “АНХААР Газар хөдлөлтийн аюул” дохиог иргэдэд хүргэсэн.

Аймгийн хэмжээнд 36 тэмдэгжүүлсэн талбай, түр хорогдох 35 байр бэлтгэж 9042 иргэн нүүн шилжих арга хэмжээг зохион байгуулж ажилласан бөгөөд Хэрлэн сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах 5 алба, мэргэжлийн ангийн 229 албан тушаалтан 250 иргэнийг хорогдох байранд зөөвөрлөж, Хорогдох байрны мэргэжлийн ангийн гишүүд иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

Орон нутгийн Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн үед ажиллах сайн дурын 15 иргэнийг оролцуулж газар хөдлөлтийн аюулын цагийн байдалд нэрвэгдэж шархадсан иргэдэд анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн тусламжийн 26 цэгт хүргэж тусламж үзүүлсэн байна.

Энэ жилийн дадлага сургуулиар иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч АНХААР апплейкшн  2500 иргэний гар утсанд суулгаж, “Бэлэн бай” танхимын сургалт 1 удаа зохион байгуулж 17 сургагч багш бэлтгэгдэж 16 байгууллага аж ахуй нэгжид  32 цагийн сургалт зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан иргэдэд Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, нүүлгэн шилжүүлэх журам, дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, анхаар апплейкшн татаж суулгах, хэрхэн ашиглах зэрэг сэдвүүдээр хэнтий аймгийн гамшгаас хамгаалах 11 албад, Хэрлэн сумын тусгай зориулалтын 20, ерөнхий зориулалтын 23 мэргэжлийн анги, Хэрлэн сумын 184 аж ахуй нэгж байгууллагад 5 удаа 10 цагийн сургалт зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургуульд идэвхитэй оролцож зохион байгуулсан Хэрлэн сумын ЗДТГ,  Хэрлэн сумын мэргэжлийн анги, Авто тээврийн алба, Цагдаагийн газар, Барилга хот байгуулалтын алба, Хүн ам нийгэм хамгааллын алба болон байгууллага аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэддээ баярласан талархснаа илэрхийлье.

Share.

Leave A Reply