Гамшгаас хамгаалах ангилалын сургалтыг зохион байгуулав.

0

Аймгийн Засаг даргын баталсан “Гамшгаас хамгаалах удирдах албан тушаалтны сургалт, дадлагын удирдамж”-ийн хүрээнд 03 дугаар сарын 01-ны өдөр гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дарга нарт 6 цагийн онолын сургалт, 3 цагийн штабын дадлага зохион байгуулсан бөгөөд уг сургалтын арга хэмжээнд 11 алба, Хэрлэн сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, тусгай зориулалтын 6 мэргэжлийн ангийн дарга нийт 38 албан тушаалтан хамрагдсан юм.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/130 дугаар тушаалаар батлагдсан ангиллын сургалтын сэдэвчилэн хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын газраас удирдах албан тушаалтны сургалт 16 цаг,  гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн сургалт 24 цаг, ажилтан албан хаагчдын сургалт 31 цаг, оюутан сурагчдад 6 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан бөгөөд дээрх сургалтанд нийт 1755 хүн, 951 хүүхдийг хамруулсан байна.

Share.

Leave A Reply