Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/103 дугаар захирамжаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг 18 сум 4 тосгонд аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас хамтарсан 2 ажлын хэсэг томилогдон 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 29-ний хугацаанд зохион байгуулав.
Бэлэн байдлын үзлэгээр сум тосгодын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, “Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэлийг хангуулах тухай” аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын биелэлт, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар сум орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн томилгоо, түүний бэлэн байдлыг шалгасан бөгөөд 13 сум “A” үнэлгээтэй, 8 сум “В” үнэлгээтэй, 2 сум “С” үнэлгээтэй тус тус дүгнэгдсэн юм.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувцасны жигдрэлт хувцасны жигдрэлт 89 хувь, үүргэвчний бүрдэл 91 хувь, машин техник, багаж хэрэгслийн бэлэн байдал 75 хувь, удирдлагын байрны зохион байгуулалт 92 хувьтай тус тус дүгнэгджээ.