ӨВС ХАДГАЛАХ ЗОРИУЛАЛТЫН САРАВЧТАЙ БОЛЛОО.

0

Мерси Кор ОУБ-ын хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн ОБГ-ын ажилтан, албан хаагчид Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд байрлах өвс тэжээлийн цэгт өвсний стандартын 2ш агуулах, саравчийг барилаа. 
Урд нь нөөцийн өвсийг хашаалсан талбайд ил хадгалж, өвөлжилт хүндэрсэн үед малчдад хүргэдэг байсан юм. Өвөлжилт хүндрээгүй тохиолдолд нөөцийн өвсийг ашиглалгүй өнжөөдөг. Ийм үед өвсний хадгалалт чанарын шаардлага хангахгүй эдийн засгийн үргүй зардал гарах тохиолдол элбэг байсан.
Ийнхүү стандартын саравчтай болсноор өвсний хадгалалтын хугацааг уртасгаж, болзошгүй эрсдлийн үед чанартай өвсийг малчдад хүргэх боломжтой боллоо.
Энэ нь “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд зудын үед малчдын даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж байгаа нэг жишээ юм.

Share.

Leave A Reply