Хэнтий аймгийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг байгууллаа.

0

Хэнтий аймгийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг байгуулахад шаардлагатай засварын зардлыг аймгийн засаг даргын 2018 оны А/198 дугаар захирамжаар 7,8 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлж серверийн өрөө, амрах өрөө, ШУЗМТ-ийн өрөөнүүдийг засварлаж, тусгай техникийн шал, ханын шүүгээ, шилэн хаалт шинээр хийж, гэрэлтүүлэг, цахилгааны угсралт, дотоод сүлжээ, интернэтийн угсралтуудыг шинэчилж, хөшиг-4ш, зураг, дотор хаяг, гадна урсдаг лед хаяг хийлгэн байршуулж дотоод тохижилтыг хийж гүйцэтгэлээ.

Мөн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, шуурхай цугларалт, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор ШУЗМТ-д хурууны хээгээр цаг бүртгэдэг системийг байршуулж ашиглаж эхэллээ.

Мөн ШУЗМТ-ийн өрөөнд бүх сумдын 1:100000 газрын зураг хэвлүүлж, ажлын зураг болгон ашиглахад бэлтгэсэн байна.

Share.

Leave A Reply