Зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа

0

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339,340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлж дадлага сургуулийг 2019.03.21-ний өдрийн 16.00 цагт зохион байгууллаа. Зарлан мэдээллийн дохиогоор 2019 онд гамшгаас хамгаалах аймгийн албад төрийн болон төрийн бус байгууллагын 419 аж ахуй нэгж байгууллага, 18 сум, 5 тосгоны 11689 иргэн, албан тушаалтан оролцож 3111 иргэнийг шинээр иж бүрдэл цүнхтэй болгон хамтран ажиллах дадлага сургуулилт хийгдлээ.
Энэ жилийн дадлага сургуулиар иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч АНХААР апплейкшн 1752 иргэний гар утсанд суулгаж, “Бэлэн бай” сургагч багш нар Хэрлэн сумын 2, 6, 7-р цэцэрлэг, Хэрлэн сумын 1-р сургууль, МСҮТ, БЗӨБЦТСС, Монос эмийн сан, Мөнгөн гоёл дэлгүүр, Хаан банкны Хэрлэн тооцооны төв, Харгуй ТӨҮГ, Мал эмнэлэгийн 11 байгууллагад танхимын сургалтаар газар хөдлөлтийн аюул, түүний хор уршиг, 11 цагийн онол, 6 цагийн дадлага сургалт зохион байгуулж 385 иргэнийг хамруулсан байна. Дадлага сургуульд идэвхитэй хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэддээ талархал илэрхийлье. Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.

Share.

Leave A Reply