ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛИАР ШАГНУУЛАВ.

0

2016 оны 4 сард Хэрлэн суманд гарсан ахуйн гал түймрээс 8 настай, 8 сартай 2 хүүхдийн алтан амь аварч гавьяа байгуулсан Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Санжийн Төмөрхүү Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар Зарлигаар ШУДАРГА ЖУРАМ медалиар шагнагдлаа. Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан өнөөдөр шагналыг гардуулж, баяр хүргэв.

Хүний алтан амь аварч Төрдөө үнэлүүлсэн С.Төмөрхүү таньд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлж гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Share.

Leave A Reply