2003 оны 06-р сарын 20-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар шинээр үүсэн байгуулагдаж улмаар Засгийн газрын 2004 оны 51-р тогтоолоор тус аймгийн Байгалийн гамшгаас аврах салбар, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Улсын нөөцийн салбарын үйл ажиллагааг нэгтгэж Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр Онцгой байдлын газрыг анх үүсгэн байгуулсан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017.04.08 ны өдрийн А/86 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу газрын удирдлага, Урьдчилан сэргийлэх тасаг, Гал түймэр унтраах, аврах 32, 42, 49 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Улсын нөөцийн салбар гэсэн 5 нэгжтэй, 37 офицер, 162 ахлагч, үйлчилгээний 8, гэрээт ажилтан 5, нийт 212 албан хаагчидтай, офицерийн нөхөн хангалт 81,5 хувьтай, ахлагчийн нөхөн хангалт 73%, нийт бүрэлдэхүүн 80.0 хувийн нөхөн хангалттай үүрэг гүйцэтгэж байна.
Гамшиг осол, гал түймэртэй тэмцэх ажиллагаанд гал унтраах зориулалтын автомашин 8, аврах болон шуурхай албаны зориулалтын 10, нийт 18 автомашин, аврах ажиллагааны техник, багаж зэвсэглэмжтэй, автомашин техникийн бэлэн байдал, нөхөн хангалт 90 хувь, ой, хээрийн түймэр унтраах техник, хэрэгсэл 95 хувь, аврах, эрэн хайх ажиллагааны техник, багаж хэрэгсэл 80 хувьтай тус тус хангагдаад байна.
Тус газар нь 2006 онд Онцгой байдлдын асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит бэлэн байдлын үзлэг, 2007 онд аймгийн Гашмгаас хамгаалах команд штаб, 2013 онд Иж бүрэн сургуулийг “Дүүрэн” хангалттай шалгагдсан, 2004, 2006, 2009, 2011, 2013, 2015 онуудад аймгийн “Шилдэг төрийн байгууллагаар”, 2011 онд ОБЕГ-ын даргын нэрэмжит мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох үзлэг, 2012 онд ОБЕГ-ын Иж бүрэн шалгалтанд “Дүүрэн хангалттай”, 2008-2016 онуудад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд жилийн ажлын үр дүнгээрээ тогтмол тэргүүн болон эхний байруудад шалгарсан амжилттайгаар ажиллаж байна.