ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ УЛСЫН НӨӨЦИЙНСАЛБАРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ОБЕГ-ын харъяа Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбар нь зүүн бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг үрийн болон хүнсний буудайгаар хангах чиглэлээр Өмнөдэлгэр сумын Шар тал гэдэг газар “ Тарианы үрийн улсын нөөц” нэртэй 1971 онд байгуулагдсан.
Тарианы үрийн улсын нөөц нь ХААЯ-ны харъяанд байсанаа Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбар болон 2004 онд өөрчлөгдсөн. Үрийн болон өвс тэжээлийн 3 цэгтэй, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбар нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 тоот тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдөж аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбар болж нэгдэн үйл ажиллагааг явуулж байна.
УНС нь 2005 онд нэгдсэнээс хойш 10 жилд удирдлага зохион байгуулалт, ажил үүргийн чиглэл нэгтгэснээр улсын нөөцийн аюулгүй байдал нэгдсэн бодлоготой хэрэгжиж байна.
ОБЕГ-ын УНХТГ-ын даргатай бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үр дүнгийн гэрээ хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулсаны дагуу хийж гүйцэтгэх ажлуудыг салбарын хэмжээнд төлөвлөн ажиллаж, алба хаагчид ажлын төлөвлөгөөгөө салбарын даргаар батлуулж хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлж дүгнүүлж ажиллаж ирлээ.
Салбарын алба хаагчид аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүрээнд удирдлага зохион байгуулалтанд нэгдэж албаны хууль дүрмийн сургалт, спортын уралдаан тэмцээн, сонсгол мэдээлэл, соёл хүмүүжлийн болон бусад үйл ажиллагаанд хамтран оролцож ирсэн.
Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбарын агрономич:
Зэсээр овогтой Түмэнхүү нь 2007 оноос ажиллаж байна. Хэнтий аймгийн Гурванбаян суманд 1983 онд төрсөн. Гурванбаян суманд 8-н жилийн боловсрол эзэмшин Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуулийг дүүргэсэн. Улсын нөөцөд 11 дэх жилдээ ажиллаж байна.
Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дархан хот дахь Хөдөө аж ахуйн их сургуулийг Агро фермер технологич мэргэжилээр бакалавр, мөн Улаанбаатар хотын “Шинэ цагийн удирдлагын академи”-ийг Төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжлээр ромб дипломтой тус тус төгссөн.
З.Түмэнхүү нь ажиллах хугацаандаа ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”, Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн 90 жилийн ойн “Хүндэд тэмдэг”, Монголын Залуучуудын холбооны “Шилдэг тариаланч залуу” алтан медаль, ХХААЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан.
Салбарын үндсэн болон эргэлтийн хөрөнгө болох нөөцийн бараа, техник тоног төхөөрөмж, барилга байгууламжийг ариг гамтай эдэлж санхүүгийн тайлан балансад доголдол дутагдалгүй няравын үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж яваа ажилтан.
Хэнчбиш овогтой Хосжаргал Шар талын үрийн цэгт 2014 оноос хойш сахиулын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байна. Ажиллах хугацаандаа салбарын “Тэргүүний ажилтан”, салбарын даргын “Нэрэмжит шагнал”-аар 3 удаа тус тус шагнагдаж байсан манай салбарын шилдэг ажилтан юм.
Цэг нь хаврын тариалалтанд зориулсан үр, хүнсний будааг аж ахуйн нэгжүүдээс хувиарын дагуу авч стандартын дагуу хадгалалт хамгаалалт, сэлгэлт, нөхөн бүрдүүлэлтэнд хяналт тавьж ажилладаг.
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбарын Бэрхийн өвс тэжээлийн цэгийн няраваар Ренчинбазар овогтой Мөнхсүх 2005 оноос ажиллаж байна. Хэнтий аймгийн Бэрх хотод төрсөн.
Р.Мөнхсүх нь манай салбарт ажиллах хугацаандаа Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”, ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”, салбарын даргын нэрэмжит “Өргөмжлөл”-өөр 3 удаа шагнагдаж байсан.
Тус цэгт хивэг, хорголжин тэжээл, өвс зэргийг стандартын дагуу байршуулж, сэлгэлт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Улсын нөөцийн салбарын Бэрхийн өвс тэжээлийн цэгийн харуул Ш.Барс нь манай салбарт 2013 оноос эхлэн ажиллаж байна.