Гал түймэр унтраах, аврах 49-р анги

МЭНДЧИЛГЭЭ:

    24891653_907421586100761_1444971957_n        Аймаг, сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах ариун үйл хэрэгт эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадвараа зориулан ажиллаж ирсэн үе, үеийн ахмадууд болон удирдлагууддаа, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олон, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, бид бүхэнтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, нийт ард иргэд та бүхэндээ шинэ оны баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн

захирагч ахмад Г.МӨНХНАРАН

Тус анги нь 1987 онд үүсгэн байгуулагдаж,  Гал түймэртэй тэмцэх газрын даргын 2002 оны 09 дүгээр  сарын 02-ны өдрийн 212 дугаар тушаалаар татан буугдсан ч ОБЕГ-ын даргын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 571 дүгээр тушаалаар дахин байгуулагджээ. Ард иргэдээ болзошгүй  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн  босгох үйл ажиллагааг удирдан зохион байгууллах үндсэн үүрэгтэйгээр  2009 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж,  гал унтраах ангийн бүтэц орон тоо, машин техникийн хүчин чадал улам бэхэжсээр байна.

      Тус хамт олон 2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал 27, албан даалгавар 2, Онцгой байдлын газрын даргын тушаал 46, удирдамж 4, Хэнтий аймгийн Засаг даргын Захирамж  2, Сумын Засаг даргын Захирамж 3-г  хяналтанд авч сар, улирлын төлөвлөгөөнд заалт тус бүрээр тусган  хэрэгжүүлж, биелэлтийг тухай бүр нь тайлагнан ажиллажээ.

     Бор-Өндөр сумын хэмжээнд 2017оны байдлаар  гал түймэр, гамшиг ослын  10 дуудлага ирсэнээс  объектын гал түймрийн  зөрчил 2, гал түймрийн 5, эрэн хайх аврах ажиллагааны 2, мал амьтаны гоц халдварт өвчний 1 дуудлага тус тус хүлээн авч давхардсан тоогоор 86 албан хаагч, 16 автомашин ажиллаж, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, гоц халдварт өвчин, гал түймрийн аюулаас төрийн болон төрийн бус аж ахуй нэгж, ард иргэдийн  83,7 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

          ХАМТ ОЛНЫ АМЖИЛТ:

          Өнгөрсөн хугацаанд гал түймрийн аюулаас 16 иргэний амь насыг авран хамгаалж Цэргийн хүндэт тэмдэгээр 4, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2, Гал түймэртэй тэмцэх байгууллагын дээд шагнал “Онц гал сөнөөгч” тэмдгээр 4 алба хаагч тус тус шагнагдсан байна.