МУ-ЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАНА

0

МУ-ЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХЭНТИЙД АЖИЛЛАНА

МУ-ын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Батноров, Баян-Овоо сум, Бэрх тосгонд 3-р сарын 7,8-нд ажиллана.

Шадар сайд Ө.Энхтүвшин аймаг, сумдын онцгой комиссыг хуралдуулж, хуурайшилтын зэрэг, ой хээрийн түймэр үүсэж болзошгүй нөхцөл байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээг авахаас гадна, аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа салбар болох аврах 32 дугаар ангийн бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгах аж.

Тэрбээр ажиллах үеэрээ Жаргалтхаан сумын иргэдтэй 3-р сарын 7-ны 10:30 цагаас, Мөрөн сумын иргэдтэй 13:00 цагаас, Хэрлэн сум, Чингис хотын иргэдтэй 18:30 цагаас тус тус уулзах бол, 3-р сарын 8-нд Батноров, Баян-Овоо сумдад ажиллахаар товложээ.

Share.

Leave A Reply