Хяналт шалгалтын талаар

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Үзвэр үйлчилгээ, соёл урлагтйн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай удирдамж”-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, ухуулга сурталчилгааны ажлыг Чингис хот, Бэрх тосгон, Бор-Өндөр суманд үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 11 байгууллага, аж ахуйн нэгжид  2018 оны 02 дугаар сарын 12-23-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулан ажилласан байна.

            Онцгой байдлын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Шашны байгууллагуудад гал түймэр гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх удирдамж”-т шалгалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд явуулж дүнг нэгтгэн Онцгой байдлын газрын даргад танилцуулга бичиж танилцуулж ажиллав.

  Дээрх 2 удирдамжийн хүрээнд Чингис хот, Бор-Өндөр сум, Бэрх тосгоны хэмжээнд ажиллагаа явуулж байгаа нийт 63  байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хяналт шалгалт хийж Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж биелүүлээгүй, холбогдох норм стандарт зөрчсөн нийт 254 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр арилгуулж гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 6, мэдэгдэл 14, танилцуулга 1, дүгнэлт 6  бичиж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлээ.

Уламжлалт сар шинийн баяр амралтын өдрүүдэд Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын уурын зуухнуудад хэвийн үйл ажиллагааг хангах, нүүрсний нөөцтэй байх, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар байцаагчийн мэдэгдэл бичиг холбогдох албан тушаалтанд хүргүүлж ажиллав.

Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа  18  байгууллагын хувийн хэрэгт баяжилт хийж,  Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн салааны захирагч нартай хамтран  гал унтраах шуурхай төлөвлөгөө 3-ыг боловсрууллаа.

          Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7а-3 тоот хаяг байрлах иргэн Б.Алтанбаганын 30-83 хэү улсын дугаартай авто машин, байшинд гарсан гал түймрийн хэргийн материал Цагдаагийн газраас харъяалалын дагуу Онцгой байдлын газарт ирсэнийг шалгаж үзэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэж хэргийг хааж ажиллав.

Галын аюулгүй байдлын норм стандарт ханган ажиллаагүй, илэрсэн зөрчлийг арилгаагүй Хэнтий аймгийн Галшар сумын иргэн Б.Уранчимэгийг Зөрчлийн тухай хуулийнн 5-р зүйлийн 14.1 заалтыг үндэслэн 100000 төгрөгөөр торгууль ногдуулж зөрчлийг хялбаршуулсан журмаар явуулан материалыг хөтөлж ажиллаа.

Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 2 байгууллага, 2 аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдалд хяналт тавьж шалган дүгнэлтийг олгон тэмдэгтийн хураамж 50000 төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлсэн байна.

Share.

Leave A Reply