ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүрэлцэн ирлээ

0

ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцахаар  ажлын хэсгийн хамт 2018 оны 10.03-04-ний өдрүүдэд хүрэлцэн ирлээ. Тус аймгийн ОБГ-ын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, УНС, ГУА-х 32-р ангийн ажлын явцыг шалгаж, үр дүнгийн талаар бие бүрэлдэхүүнтэй уулзаж ярилцлаа.

Мөн шинээр нээгдэж буй Хэнтий аймгийн шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн засвар, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үүрэг даалгавар өгсөн болно.

Share.

Leave A Reply