ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ”ӨСВӨРИЙН АВРАГЧ-2018” ТЭМЦЭЭН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

0

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 Хэнтий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, дадлага олгох, ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох зорилгоор Зүүн бүсийн аварга шалгаруулах ”Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 11-р сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулан явуулав.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба өсвөрийн аврагч, тамирчиддаа амжилт хүсч тэмцээнийг нээж үг хэллээ.
Тэмцээнд Дорнод аймгийн Ж.Цэнджав дасгалжуулагчтай Г.Энхчулуун ахлагчтай “Элит” баг 1-р байр, Хэнтий аймгийн Г.Батсайхан дасгалжуулагчтай Т.Амарболд ахлагчтай “ Сүлд “ баг 2-р байр, Сүхбаатар аймгийн Д.Батбаатар дасгалжуулагчтай А.Баясгалан ахлагчтай “ Жанжин ” баг 3-р байр эзэлж шилдэг аврагчдаа шалгарууллаа.

Share.

Leave A Reply