АХМАД АЛБА ХААГЧДЫНХАА ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0

Ард түмнийхээ аюулгүй, амар тайван байдлын төлөө залуу нас, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулан нэр төртэй ажиллаж, хойч үе бидний бахархал болсон ахмад алба хаагчдынхаа шинэ жилийн “Баярын цэнгүүн”-ийг тус газраас зохион байгуулж, нэгэн үдшийг баяр хөөр, дуу хуур, бүжиг наадам, халуун дотно яриа, бахархал, хүндэтгэл дүүрэн өнгөрүүллээ. 
Баярын цэнгүүнд зориулан алба хаагчдын урлагийн тоглолт, азын сугалаа, хөгжөөнт тоглоом, өвлийн өвгөн аавын бэлэг бэлдсэн бөгөөд ахмадууд дундаасаа 2018 оны “ХАМГИЙН БҮТЭЭЛЧ”, “ХАМГИЙН ТУСЧ” гэсэн номинациар 2 бэлтгэл ахлах ахлагчийг онцлон алдаршуулж хагас сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Share.

Leave A Reply