ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 5 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.

0

Онцгой байдлын албаны 15 жилийн ойг угтан, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Олон төрөлт спортын тэмцээн” өнөөдөр Чингис хотноо эхлэлээ. Тус тэмцээнд Штаб, Эрэн хайх аврах салбар, Хэрлэн суман дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Бор-Өндөр суман дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн нийт 60 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дардас гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 5 төрлийн спортын тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байрт Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, 2-р байрт Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, 3-р байрт ОБГ-ын удирдлагын баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Share.

Leave A Reply