Шагналын хур буулаа

0

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бэлтгэл дэд хурандаа Н.Нацагдорж “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-оор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.03.14-ний өдрийн 14 дүгээр зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар” Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хошууч Г.Мөнхзул, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн салааны захирагч ахлах дэслэгч Ц.Батбаатар, ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр УНС-ын аграномич З.Түмэнхүү, ОБЕГ-ын “Баярын бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Ч.Буянбат, Гал түймэр унтраах аврах 42 дугаар ангийн нярав ахлах ахлагч Э.Уугантуяа, ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”-ээр Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Н.Золбаяр, мөн ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Н.Отгонбаяр, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Ш.Мөнгөнсүх, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Ө.Энх-Амгалан, УНС-ын нярав Б.Батболд, Х.Хосжаргал, “Онцгой байдлын албаны төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хошууч Г.Мөнхзул, “ОБА-ны 3-р зэргийн тэмдэг”-ээр Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Г.Ганбаатар, мөн ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Д.Хадбаатар нар тус тус шагнагдсан байна. Шагнагдсан нийт алба хаагчиддаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

 

Share.

Leave A Reply