Улс тунхагласаны 93 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

0

Улс тунхагласаны 93 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар:

  Хугацааны ахмад цолоор: Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч Ч.Гантогтох,  Гал түймэр унтраах, аврах  49-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч  А.Алтанцолмон нарын 2 албан хаагч ,  

Хугацааны ахлах дэслэгч цолоор:  Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах, аврах  49-р ангийн салааны захирагч дэслэгч Ц.Батбаатар, Гал түймэр унтраах аврах 32-р ангийн салааны захирагч дэслэгч Г.Одхүү  нарын 3 алба хаагч

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга ахлах дэслэгч Х.Эрдэнэбат, нярав, ахлагч Ү.Баяржаргал,  Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Э.Болд-Эрдэнэ нарын 3 алба хаагч,

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга ахлах дэслэгч Г.Ихбаяр,  Гал түймэр унтраах, аврах  42-р ангийн салааны захирагч ахлагч Б.Ариунтэмүүжин, Улсын нөөцийн салбарын Бэрхийн өвс тэжээлийн цэгийн сахиул Ш.Барс нарын 3 алба хаагч,

Мөн “Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 49-р ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч  Ш.Гантогоо,

Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар:

Хугацааны ахлах ахлагч цолоор: Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Ш.Мөнгөнсүх, Ч.Тогтохбаяр, Гал түймэр унтраах, аврах 49-р ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Д.Хадбаатар нарын 3 албан хаагч,  

Хугацааны ахлагч цолоор: Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч дэд ахлагч О.Даваажаргал, Эрэн хайх, аврах салбарын дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ нарын 17 хаагчдыг шагнаж урамшууллаа.

     

 

Share.

Leave A Reply