Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 2017 оны онцлох 10 үйл явдал

0
  1. Гал унтраах ангийн барилга барих газрын асуудлыг шийдвэрлүүлэв.

     Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн барилга барих газрын асуудлыг сумын 2017 оны иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулан шийдвэрлүүлэж, сумын Засаг даргын 2017 оны А/70 дугаар захирамжаар нийт 8848 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулан ажиллаж байна.

  1. Шилдэг тохижилттой байгууллагаар шалгарлаа.

          Бор-Өндөр сум байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан сумын нийт байгууллага аж ахуйн нэгжийн хүрээнд зохион байгуулагдсан “Тохилог сум-Бидний оролцоо” шилдэг тохижилттой байгууллага шалгаруулах уралдаанд 2 дугаар байр эзэллээ.

  1. Гал унтраах техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэв.

         Гал  унтраах ангийн  гал түймэр гамшиг осолтой тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангах, техник хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр-1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллалаа.  “Гал унтраах техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх төсөл” хэрэгжүүлж, төслийн хүрээнд Бор-Өндөр-1 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс тус гал унтраах ангид  9 нэр төрлийн 67 ширхэг аврах ажиллагааны багаж хэрэгслийг бүрэн хүлээлгэн өгсөнөөр төсөл  100 хувь хэрэгжив. Төслийн нийт өртөг 12,3 сая төгрөг байна.

  1. БНХАУ-д гал түймрийн хяналт, гал унтраах чиглэлээр сургалтанд хамрагдав.

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар тушаалаар БНХАУ-ын ХЭБЭЙ мужийн “ЛАНФАН” хотод БНХАУ-ын Зэвсэгт хүчний Цагдаагийн академийн Галын сургуульд гал түймрийн хяналт, гал унтраах чиглэлээр тус ангийн захирагч ахмад Г.Мөнхнаран сургалтанд хамрагдаж мэргэшил дээшлүүлэв.

  1. Тус ангиас 2 дахь албан хаагч Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.

         Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн тус ангийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Р.Мөндорж Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд үүрэг  гүйцэтгэж байна.

  1. Гал түймрийн тоо, хохирол өнгөрсөн оныхоос 50 хувь буурав.

           Бор-Өндөр сумын хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 7 удаа бүртгэгдэж, зөрчлийн 2 дуудлага, гал түймрийн 5 дуудлага дээр гал унтраах тасгууд ажиллаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 83,7 сая төгрөгний өмч хөрөнгийг авран хамгаалсан ба иргэд, байгууллага аж ахуйн нэгжид 16,7 сая төгрөгийн хохирол учирчээ.  2016 онтой харьцуулахад гал түймрийн тоо 50% буурсан үзүүлэлттэй байна.

  1. Онцгой байдлын газар болон бүсийн төвтэй онлайнаар холбогдох боломжтой болов.

          Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн хошууч Г.Мөнхзул тус ангийн сургалтын танхимд видео хурлын төхөөрөмж, камер, LCD дэлгэц суурьлуулж интернэтийн хурдыг 4 гегабайт болгон нэмэгдүүлсэнээр Онцгой байдлын ерөнхий газар, Бүсийн төв, Онцгой байдлын газартай шууд холбогдож мэдээ мэдээлэл солилцох, онлайнаар сургалт зөвөлгөөнийг шуурхай зохион байгуулах боломжтой болгов.

8. Албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжирсаар байна.

         2017 онд тус ангийн албан хаагчдаас өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлж, 4 албан хаагч орон сууц, 2 албан хаагч хашаа байшин, 2 албан хаагч шинэ гэр, 2 албан хаагч хашаа газар худалдан авч өөрсдийн амьдрал аж ахуйг дээшлүүллээ. Мөн шинээр орон сууц, байшин, гэрт орсон албан хаагчид болон гачигдал гарсан, эмчилгээнд явсан албан хаагчидад Онцгой байдлын газрын хамтын сангаас нийт 1600000 төгрөгийн тусламжийг үзүүлсэн байна.

  1. Урьдчилан сэргийлэх ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлав.

         Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд Онцгой байдлын газрын даргын баталсан 4, ангийн захирагчийн баталсан 9  удирдамж, сумын Засаг даргын 2 захирамжийн хүрээнд  Бор-Өндөр сумын айл өрх, албан байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, ард иргэдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх, сонор сэрэмжийг дээшлүүлэх ухуулга сурталчилгааны ажлыг цаг агаарын өөрчлөлт, улирлын онцлогтой нийцүүлэн сар бүр зохион байгууллаа. Ард иргэдийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ажилд 2017 онд Бор-Өндөр сумын хэмжээнд давхардсан тоогоор 10040 айл өрх, 24554 ард иргэдийг хамруулж, гал түймэр гарч болзошгүй зөрчил 242 илрүүлж, үүнээс 131 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 111 зөрчлийг арилгах талаар ард иргэдэд зөвлөж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг чанартай зохион байгууллаа.

 

  1. Ангийн тохижилтын ажлыг чанартай хийв.

         Тус онд ангийн гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж шинээр мод тарих, хашаа хайс хийж, байгалийн чулуу ашиглан усан оргилуурыг барьж байгууллаа.  Өрөө тасалгааны урсгал засвар үйлчилгээг чанартай хийж албан хаагчдын ажиллах орчин, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөлийг сайжруулсаар байна. 

 

Share.

Leave A Reply