Хэнтий аймгийн 10 сумын малчид цаг агаарын мэдээ, бэлчээрийн мэдээ хүлээн авах боломжтой

0

Мерси Кор ОУБ-аас хэрэгжүүлж буй LTS2 төслийн хүрээнд Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах системд Хэнтий аймгийн 10 сум багийн түвшинд 6 хүртэлх хоногийн цаг агаарын мэдээ, сумын бэлчээрийн мэдээг 60 хоногийн урьдчилсан байдлаар хүссэн үедээ хүлээн авах боломжтой болсон юм.
Заавар: Бүсчлэлийн код зай аваад 1 гэж бичээд 130105 дугаарт илгээхэд 1-3 хоногийн цаг агаарын мэдээний хариу ирнэ. Жишээ нь Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн мэдээллийг хүлээн авах хүсэлтэй бол 23053 1 гэж бичээд 130105 дугаарт илгээхэд 1-3 хоногийн цаг агаарын мэдээ, бүсчлэлийн код зай аваад 2 гээд бичихэд 4-6 хоногийн мэдээ, бүсчлэлийн код зай аваад 3 гээд бичихэд Бэлчээрийн мэдээлэл тус тус ирнэ.

Share.

Leave A Reply