Холбоочдын хээрийн дадлага сургууль зохион байгууллаа

0

Тус газрын шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочдын холбоо зохион байуулалтын онолын 8 цаг, дадлагын 5 цагийн сургалтыг 2019.01.25-26-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 28 албан хаагч хамрагдлаа.
Тус сургалтаар байр зүйн мэдлэг олгох хичээлээр газрын зургийн ойлголт, очих зам маршрут тодорхойлох, гамшгийн голомтын бүс нутгийн хэмжээ тодорхойлох, байршил тодорхойлогчоор олсон тухайн цэгүүдийг газрын зурагт газарзүйн мэдээллийн системийн координатад хөрвүүлж оруулах талаар онолын мэдлэг олголоо.
Мөн сансрын холбооны давуу болон сул тал, иридиум утас хэрхэн ашиглах, блоклогдсон тохиолдолд хэрхэн гаргах, багц мессежээр ард иргэдэд хэрхэн мэдээлэл бэлтгэн хүргэх, нисдэг төхөөрөмжийн угсралт, программ апплейкшн хэрхэн ашиглах, удирдах, нисгэх талаар албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж ажиллалаа.
Онцгой байдлын газарт ашиглагддаг хэт богино, богино долгионы радио станцуудын талаар танилцуулж, тэдгээрийн давуу болон сул тал, антеннын байгууламж болон гаралтын чадлаас хамаарч ямар зайд хэрхэн холбоо зохион байгуулалтыг хийж болох талаар дадлага хийлээ.
Пургон автомашинд суурилагдсан хөдөлгөөнт суурин станц, үүргэвчийн кодан, вертекс, ic-78 станцуудаар гамшгийн голомтонд бүлгийн холбоо зохион байгуулалтыг хийж /антенныг дэлгэн байгуулж/ ажиллахад сонсголын байдал 5 үнэлгээтэй, холбоо зохион байгуулалтыг амжилттай хийлээ.

   
Share.

Leave A Reply