Жаргалтхаан сумын “Эрэн хайх аврах шуурхай бүлэг” пургон автомашинтай боллоо

0

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” байгуулагдахаар шийдвэрлэсэн бөгөөд Гамшгийн эрсдлийг бууруулах, гамшиг ослын голомтонд түргэн шуурхай очиход шуурхай албаны автомашин шаардлагатай байсан юм.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус суманд айлчлахдаа Пургон автомашин гардууллаа.
Жаргалтхаан сум нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” нь тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа 7 сумдад хүрч ажиллах юм байна. Ингэснээр ард иргэдэд шуурхай хүрч үйлчлэх, гамшиг ослоос авран хамгаалах үйл ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах боломж бүрдэж байна. Жаргалтхаан сумынхаа ард иргэдэд Онцгой байдлын газрынхаа нэрийн өмнөөс эрсдлийг бууруулах их үйлсэд өндөр амжилт хүсье.

Share.

Leave A Reply