Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн ОБГ-т айлчиллаа.

0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзалт хийсэн. Мөн орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж байхыг даалгалаа.

Мөн ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаа. Тэрээр олон жил хүний төлөө гэсэн бодлого орхигдсон, одоо анхаарч ажиллах ёстойг санууллаа. Өнгөрөгч долоо хоногт Хэнтий аймгийн онцгой байдлын алба хаагчид Оросоос орж ирсэн түймрийг унтраахад холбогдох газраас их газар тархахаас сэргийлж үүлэнд нөлөөлж, цурманд оруулсан байна.

Онцгой байдлын газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай хэрэгтэй тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Засгийн газрын тэргүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв. Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, соёл, шинжлэх ухааны албан хаагчид, эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзалтууд хийсэн байна.

Share.

Leave A Reply